ЗАВХАН:Төрийн албаны ерөнхий шалгалтад 162 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-14 16:43:27

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилго бүхий найм дахь удаагийн ерөнхий шалгалт эхэллээ.

Энэ оны хоёр дахь удаагийн ерөнхий шалгалтад орохоор 162 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны нөөц бүрдүүлэх, төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах комисст 25 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Эдгээр алба хаагчид шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн иргэд ч хөндлөнгийн хяналтыг тавих боломжтой юм.


Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол Улсын хэмжээнд 10 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 30 минутаас нэгэн зэрэг эхэлсэн. Шалгалтад оролцогчоос бүрэн хамааралтайгаар улсын хэмжээнд цахим хэлбэрээр дөрөв дэх жилдээ, долоо дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд нийт 5885 иргэн бүртгүүлсэн байна. Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Мөн шалгалтыг улирал болгон зохион байгуулдаг болсон гэж  Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Related news