ЗАВХАН: Ажиллах хүчний ихэнх нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-05 15:50:26

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт ажиллах хүч өмнөх оноос 3.8 хувиар буурч, ажиллах хүчнээс гадуурх хүн ам 4.3 хувиар өссөн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд нь хүн амын насны бүтэц, боловсролын байдлаас шууд хамаардаг бөгөөд хүн амын амьжиргааны түвшин, төрөлт, гэрлэлт, шилжих хөдөлгөөн зэрэг хүн амын үзүүлэлтүүдэд тодорхой нөлөө үзүүлдэг байна. Завхан аймгийн ажиллах хүч өмнөх оноос 3.8 хувиар буурч, ажиллах хүчнээс гадуурх хүн ам 4.3 хувиар өссөн байна.


Ажиллагсдын ихэнх нь хөдөө аж ахуйн тэр тусмаа мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа нь эдийн засгийн бусад дэд салбарыг хөгжүүлэх. Аж үйлдвэр тэр дотроо боловсруулах үйлдвэрийн салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Аймгийн ажиллагсдын 54.3 хувь буюу 15.1 мянга нь эрэгтэйчүүд, 45.7 хувь буюу 12.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 34.2 хувийг эрэгтэйчүүд, 65.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэрийн ажилтай буюу жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй улмаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа эмэгтэйчүүдийн тоо нийт ажиллах хүчнээс гадуурх эмэгтэйчүүдийн 19.2 хувийг эзэлж байна гэв.

 

Related news