ДУНДГОВЬ: “Өлзий багш” сангаас тэтгэлэгт хөтөлбөр зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-28 11:02:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит “Өлзий багш” сангаас 2021-2022 оны хичээлийн жилд “Цэгц билиг” сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлав.


Дундговь аймгийн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль 1997 онд Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн санаачилгаар байгуулагджээ.


Тус сургууль сурагчдынхаа математик сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны бусад салбарт амжилттай суралцах нөхцөлийг  бүрдүүлэх, улмаар зах зээлийн нийгэмд бие даан амьдарч, сурч хөдөлмөрлөх, мэргэжил боловсролоо дээшлүүлэх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготойгоор ажилладаг.


Энэхүү зорилгын хүрээнд “Цэгц билиг” сургууль “Өлзий багш” санг үүсгэн байгуулж, тухайн жилд сургуулиа амжилттай төгссөн, сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган бусдыгаа манлайлсан шилдэг нэг сурагчийг “Өлзийт төгсөгч”-өөр шалгаруулж, сангийн 1,0 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгож, олон нийтэд сурталчлан таниулдаг ажээ. 


Related news