ДАРХАН-УУЛ: “Дүрмээ сэргээе-Дадлага хийе” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-18 17:41:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, эндэгдлийг бууруулах зорилгоор "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нэгдсэн арга хэмжээ улс орон даяар өрнөж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас “Дүрмээ сэргээе-Дадлага хийе” өдөрлөгийг лхагва гарагт зохион байгууллаа.


Найрамдал талбайд зохион байгуулагдсан уг өдөрлөгт аймгийн авто сургуулиудын холбоотой хамтран хэрэгжүүллээ. Өдөрлөгийн арга хэмжээний ач холбогдол нь иргэдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сэргээх, онолын болон практик дадлагыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсанаараа онцлог боллоо гэж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Д.Энхтайван мэдэгдлээ.  


Түүнчлэн шинээр жолооч болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон үнэмлэхийн хугацаа дууссан, жолоодох эрхийн оноо дууссан жолооч нарын материалыг холбогдох байгууллагууд хүлээн авч нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүллээ. “Дүрмээ сэргээе-Дадлага хийе”өдөрлөгт 11 авто сургууль оролцож, жолоодох дадлага сэргээх практик сургалтад 260 хүн, онолын сургалтад 195, жолоочийн оноо сэргээх болон эрх сэргээх сургалтад 55, нийт 510 хүн хамрагдлаа.

Related news