Төв банк хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-18 16:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч Чанён Ритэй уулзаж, хоёр орны эдийн засаг, төв банк хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


БНСУ-ын Төв банк нь Азийн орнуудын төв банкууд, судалгааны байгууллагуудтай хамтран “Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр (Knowledge Partnership Program)”-ийг хэрэгжүүлдэг хөтөлбөрт Монголбанк 2016 оноос оролцож байна. Энэ хүрээнд хоёр төв банк хамтран Монгол Улсын валютын захын дэд бүтэц, санхүүгийн тогтвортой байдал, макро зохистой бодлогын чиглэлээр сургалт семинар, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэжээ.


БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч Чанён Ри нь энэ оны 4 дүгээр сард шинээр томилогдсон бөгөөд үүнээс өмнө ОУВС-ийн Ази, Номхон далайн газар (IMF Asia Pacific Department)-ын захирал, Азийн хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч зэрэг албан тушаал хашиж, Монгол болон Азийн бусад улс орны бодлого боловсруулагчидтай хамтран ажиллаж байсныг Монголбанк мэдээлэв.

Related news