ХОВД: Өв соёлоо уламжлагч М.Сүхбаатарт гэр олголоо

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-09 10:24:00

Ховд /МОНЦАМЭ/. Үндэсний өв соёлоо уламжлагч иргэдийг дэмжих зорилгоор Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол” төсөл хэрэгжүүлж буй.

21 аймагт хэрэгжүүлж буй энэхүү төсөлд Ховд аймгаас баруун монголын икел хөгжмийн гурван үеийн өвлөн уламжлагч, тус хөгжмийг орон нутагтаа хөгжүүлэх, хүүхэд, залуучуудад зааж сургах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа М.Сүхбаатарын гэр бүл хамрагдлаа.  

Эднийх 4 хүүхэдтэй.  Иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэртэй болжээ. Мөн амьдрах газар олгож, сургалтын байрны асуудлыг нь шийдвэрлэхээр болсон байна.

М.Сүхбаатар нь 16 жилийн хугацаанд морин хуур, икэл хөгжмийн сургалт явуулж, 500 гаруй хүүхэд багачуудыг хөгжүүлжээ. 


Related news