Төмс 1125-2500 төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-02 20:14:53
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар монгол төмс нийслэлийн “Барс” зах дээр бөөний үнэ 1 кг нь 1125, жижиглэн 1 кг нь 1500, “Хүчит шонхор” зах дээр 1 кг нь 2000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.


Мөн “Сансар” сүлжээ дэлгүүрт 1 кг нь 2930 төгрөг,
“Миний зах”-д 1 кг нь 2500 төгрөг,
“ИМарт”-д 1 кг нь 1580 төгрөг,
“Номин”-д 1 кг нь 2499 төгрөг,
“Бөмбөгөр” худалдааны төвд 1 кг нь 2500 төгрөг,
“Бокс малл”-д 1 кг нь 2500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ.

Эрэлт нийлүүлэлт ихсэж байгаатай холбоотойгоор төмсний үнэ цаашид дахин буурах төлөвтэй байгаа юм байна.

Related news