АРХАНГАЙ: Энэ жилийн баяр наадмаар цэргийн начин цолтой залуу бөх аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-11 23:31:34
Архангай /МОНЦАМЭ/. Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Архангай аймаг байгуулагдсаны 98, 99 жилийн ойн баярын өдрүүд энэ сарын 10, 11-ний өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Аймгийн баяр наадмын хурдан хүлгүүдийн бай шагналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга М.Батжаргал болон хурдан морины салбар комиссын гишүүд гардууллаа.

Архангай аймаг байгуулагдсаны 98, 99 жилийн ойн баяр наадмын азарганы уралдааны
Түрүү магнайд Булган сумын В.Гүнбадрахын буурал халзан
Аман хүзүүнд Хайрхан сумын В.Мөнхбатын сартай халтар
Айргийн гуравт Өндөр-Улаан сумын Н.Зоригтбаатарын хүрэн
Айргийн дөрөвт Чулуут сумын Д.Баасанжаргалын сартай хүрэн
Айргийн тавд Чулуут сумын Н.Булгантамирын зээрд азарга

Их насны морьдын уралдааны
Түрүү магнайд Өндөр-Улаан сумын Г.Очирбатын хонгор
Аман хүзүүнд Чулуут сумын Д.Баасанжаргалын хүрэн
Айргийн гуравт Цэнхэр сумын Ч.Сонинбаярын зээрд
Айргийн дөрөвт Эрдэнэбулган сумын Ө.Бат-Эрдэнийн буурал
Айргийн тавд Эрдэнэбулган сумын Ц.Бямба-Очирын хүрэн

Соёолонгийн уралдааны
Түрүү магнайд Ихтамир сумын А.Бөхбатын уудам хүрэн
Аман хүзүүнд Өндөр-Улаан сумын В.Баттогтохын зээрд
Айргийн гуравт Ихтамир сумын Л.Машбаярын хар
Айргийн дөрөвт Өндөр -Улаан сумын Ө.Батсайханы сартай хүрэн
Айргийн тавд Өндөр -Улаан сумын Ш.Батжанцангийн сартай хонгор

Хязаалангийн уралдааны
Түрүү магнайд Өгийнуур сумын Бат-Өнөрийн хул
Аман хүзүүнд Ихтамир сумын Нямдаваагийн хул
Айргийн гуравт Өндөр-Улаан сумын Агваанжамцын халиун
Айргийн дөрөвт Батцэнгэл сумын Ц.Бизьяагийн хээр
Айргийн тавд Чулуут сумын Б.Очирпүрэвийн сартай зээрд

Шүдлэнгийн уралдааны
Түрүү магнайд Өндөр-Улаан сумын В.Бат-Эрдэнийн хонгор
Аман хүзүүнд Батцэнгэл сумын Б.Очирбатын саарал
Айргийн гуравт Хашаат сумын Б.Батсайханы Халзан
Айргийн дөрөвт Ихтамир сумын Т.Ганчөдөрийн Хонгор
Айргийн тавд Өндөр-Улаан сумын С.Отгонцэрэнгийн Сартай хонгор

Дааганы уралдааны
Түрүү магнайд Ихтамир сумын Д.Лувсанцэрэнгийн саарал
Аман хүзүүнд Цэцэрлэг сумын Э.Түдэвдоржийн хээр халзан
Айргийн гуравт Чулуут сумын Н.Бэгзсүрэнгийн Сартай хээр
Айргийн дөрөвт Хангай сумын С.Ганзоригийн Хүрэн халзан
Айргийн тавд Ихтамирын Б.Лхагвадоржийн Хүрэн халзан морьд тус тус айрагдаж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа.

Аймгийн баяр наадамд 128 бөх хүч бяр, уран мэхээ уралдуулан барилдсанаас Хашаат сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх, цэргийн начин Сүхбаатарын Сүхбат түрүүлж, аймгийн Арслан цол, Батцэнгэл сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл үзүүрлэж, аймгийн Заан цолыг тус тус хүртлээ.

Үндэсний бөхийн барилдаанд тав даван “Аймгийн Начин” цол хүртсэн Ихтамир сумын харьяат Өнөрбаянгийн Шийрэв, Хотонт сумын харьяат Баярбатын Шатар нарт цол, тэмдгийг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн Засаг дарга М.Батжаргал нар гардуулж, баяр хүргэв.

Архангай аймаг байгуулагдсаны 98, 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд Архангай, Дархан, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудаас 98 харваач цэц мэргэнээ сорьсон юм.

Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд:
1. Дундговь аймгийн Хулт сумын уугуул Дашгэмпиллэн хийд, "Онч мэргэн" багийн харваач Н.Эрдэнэбаатар
2. Архангай аймгийн Эрдэнэбулган сум дахь ЭБЦТС ТӨХК-ий харваач аймгийн мэргэн, спортын мастер Д.Мягмарсүрэн
3. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, Хөвсгөл аймгийн "Ган зэв" холбооны харваач, спортын мастер Ч.Хүрэлчулуун
4. Архангай аймгийн Жаргалант сумын залуу харваач Д.Түмэнжаргал
5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Эрдэнэбулган сумын "Хан тээл" ХХК, Стандарт хэмжилзүйн хэлтсийн харваач, аймгийн гоц харваач Н.Отгонжаргал нар эхний байруудад орлоо.

Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд:
1. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Баянзүрх дүүргийн "Бурхан Халдун" багийн харваач, спортын дэд мастер Б.Энхжин
2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяа, "Хилчин" спорт хорооны харваач, сумын мэргэн Д.Оюунцэцэг
3. Баянхонгор аймгийн уугуул, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын "Тосон Идэр мэргэн" холбооны сумын мэргэн А.Бямбачулуун
4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харваач, аймгийн гоц харваач Б.Нямсүрэн
5. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, аймгийн гарамгай харваач Б.Уранбилэг нар эхний байруудад орлоо.
Баяр наадмын Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваач Н.Эрдэнэбаатар, Б.Энхжин нар “Аймгийн Мэргэн”, харваач Д.Оюунцэцэг “Аймгийн Гарамгай харваач”, харваач Ч.Хүрэлчулуун, А.Бямбачулуун нар “Аймгийн Гоц харваач” цол тэмдгээ аймгийн удирдлагуудаас гардан авсан юм.

Өсвөрийн эрэгтэй харваачдын харваанд:
1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харваач Ч.Түвшинжаргал 22 оноогоор
2. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харваач Г.Сандаг-Очир 16 оноогоор
3. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харваач Д.Азжаргал 15 оноогоор эхний байруудад орсон бол эмэгтэй харваанд,
1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн харваач Н.Ариунхүслэн 23 оноогоор
2. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харваач Д.Мягмарсүрэн 19 оноогоор
3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн харваач С.Наранцэцэг 14 оноогоор эхний байруудад орсон байна.

Аймгийн баяр наадмын Шагайн харвааны төрөлд И.Амартүвшин ахлагчтай Эрдэнэбулган сумын “Хан тайхар” баг тэргүүн байр, Э.Баттуул ахлагчтай Эрдэнэмандал сумын “Мандал медиа” ХХК-ий баг дэд байр, Ц.Болдбаатар ахлагчтай Эрдэнэбулган сумын баг гутгаар байр, Ш.Дарханбаатар ахлагчтай Эрдэнэбулган сумын “Ар Ус Ундарга” компаний баг тусгай байранд тус тус шалгарлаа.


Энэ жилийн баяр наадмаар Шагайн харвааны төрөлд Цэрэндоржийн Болдбаатар, Эрдэнэбатын Баттуул, Төмөрчөдөрийн Пүрэвдаш нар аймгийн “Гоц мэргэн”-ий болзлыг хангасан юм.


Related news