ШИЙДВЭР: Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат тээврийг туршина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр буюу “ЭйЖиВи”-г туршилтаар эхлүүлэх болжээ.
Ингэснээр тус боомтоор гарах нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа. Уг тээврийг ирэх сарын 5-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Туршилтын тээврийг цаашдаа Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод мөн нэвтрүүлэх аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа тул Монгол Улс экспортоо нэмэх шаардлагатай бөгөөд үүнд автомат тээвэр чухал нөлөөтэй хэмээн Засгийн газар үзжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days