Өнгөрсөн 7 хоногт 1.9 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-06 16:21:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт арилжааны 3096 хэлцэл хийгджээ. Нийт 4 удаагийн арилжаагаар 1.9 сая ширхэг хувьцааг 595 сая төгрөгөөр арилжив. Зах зээлийн үнэлгээ 4.892.997.886.189 төгрөг болоод байна.

  • ТОП-20 индекс -0.71 хувиар буурч, 33.998.05 нэгж,
  • MSE A -0.94 хувиар 12.276.96 нэгж,
  • MSE B -0.41 хувиар 11.731.59 нэгж болоод байна.



Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 55 компанийн 1.7 сая ширхэг хувьцааг 526,829,121 төгрөгөөр арилжсан байна. Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64 ширхэг бондыг 10.5 сая төгрөгөөр арилжив.

Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 131,377 ширхэг нэгж эрхийг 57,675,574.8 төгрөгөөр арилжаалав.


Related news