Засгийн газар Зам-Үүдэд тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай талаар хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-31 09:14:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 8.00 цагт эхэлж, 30 гаруй асуудал хэлэлцэж байна.


Хуралдаанаар нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар, хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай талаар хэлэлцэж байна. Мөн Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөрийн нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Ташрамд дурдахад, Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг ч маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амрах тул хуралдаанаа нэг өдрөөр урагшлуулсан юм.

Related news