Төрийн алба хаагчид номын дуу сонсов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-05-12 10:20:02

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас төрийн алба хаагчийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, төрийн үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Удирдлагын академитай хамтран энэ оны тавдугаар сарын 10-нд зохион байгуулжээ.

Сургалтаар Удирдлагын акедемийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа “Харилцаа хандлага, ёс зүй”, Удирдлагын акедемийн багш Ц.Өнөржаргал “Төрийн байгууллагын бүтээмж ба инноваци” сэдвээр хичээл заажээ. Сургалтад сумдын ЗДТГ-ын 42 алба хаагч хамрагдлаа.

Сургалтыг аймгийн Засаг даргын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын дагуу зохион байгууллаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Related news