Тавин сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-05-09 12:00:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой шинэ эмнэлэгт Орон нутгийн хөгжлийн сангийн 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Жил бүр эрүүл мэндийн байгууллагуудын шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласнаар хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, тусламж үйлчилгээг сайжруулах ач холбогдолтой гэж албаныхан мэдээлэв.

Зуун ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг 2021 онд “Тэргүүн Чансаа” ХХК 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж улсын комисст хүлээлгэн өгсөн юм.

Ташрамд дурдахад, тус эмнэлэг Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумаас гадна хөрш зэргэлдээ Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан зэрэг сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог аж. 

Related news