Дундговь аймагт мал төллөлт 77,3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 1357.6 мянган толгой хээлтэгч
мал төллөхөөс 77,3 хувь буюу 1049.24 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1050,1
мянган толгой төл гарч, 100 хувь буюу 1049.3 мянган толгой төл мал бойжиж
байна.
Оны эхний төллөх насны ингэний 25,6 хувь, гүүний 6,8 хувь,
үнээний 9,7 хувь хонины 69,0 хувь, ямааны 68,5 хувь нь тус тус төллөөд
байна. Нийт 46 мал хээл хаяж, гарсан төлийн 0,76 хувь хорогджээ.
Одоогийн байдлаар Сайнцагаан, Говь-Угтаал, Баянжаргалан
суманд нийт 65 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ жилийн хувьд
харьцангуй налгар, таатай хавар болж
байгаад малчид талархалтай байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days