Засаг дарга Шивээговь сумын иргэдтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-04-20 09:40:06

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам Шивээговь сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан болон 2022 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хүргэж иргэдийн саналыг сонссон байна.

Иргэдээс хүүхэд, залууст хэрэгтэй дугуйлан, сургалт ажиллуулах, гэр хорооллын хог хаягдлыг шийдвэрлэх, уул уурхайн тээвэрлэлтийн асуудал, хот хоорондын тээвэр болон аймаг, сумын хооронд зорчих тээврийн аюулгүй байдал, үнийг зохицуулах зэрэг тодорхой санал гарсан байна.

Энэ жил Шивээговь суманд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих бол аймгийн төв буюу Сүмбэр суманд жижиг дунд үйлдвэрийг дэмжих барилга, авто замын шинэчлэл зэрэг томоохон бүтээн байуулалт өрнүүлэх талаар Засаг дарга ярив.

Related news