Айлын хашаанаас их бууны цэнэгтэй сум олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-15 22:21:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт айлын хашаанаас их бууны цэнэгтэй сум олдсоныг шуурхай арга хэмжээ авч устгалд оруулсан байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд: ”Япон их бууны сумны хошуу олдсон. Энэ тухай мэдээллийг бид иргэнээс сонсож, удирдлагууд болон үндэсний аюулгүй байдалд мэдэгдсэн. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын шуурхай удирдлагын баг, Дархан-Уул аймаг дахь зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг хурдан шуурхай ажиллаж, сумыг устгалд орууллаа” хэмээн ярилаа.    

Related news