Улсын хэмжээнд 41 хүн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 41 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр,
шинээр илэрсэн тохиолдлын 25 нь Улаанбаатар хотод, 16 нь орон
нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн их буюу 10 тохиолдол Өмнөговь аймагт батлагджээ.
Коронавируст халдвартай 163 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 21, жирэмсэн 3 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 596 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day