Хур тунадас орж, салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар 4 дүгээр сарын 9, 10-нд хур
тунадас орж, салхи шуургатай байхыг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж
байна.
4 дүгээр сарын 8-ны 20.00 цагаас 9-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.
4
дүгээр сарын 10-14-нийг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10, 12-нд ихэнх сумын нутгаар, 11-нд
зарим сумын нутгаар бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи баруунаас секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө 4-9 градус
хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.