"Гүннуур"-ын усанд хүүхэд осолдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-26 15:42:21

Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг “Гүннуур”-ын усанд 5 настай хүүхэд золгүй байдлаар осолдсон хэрэг гарлаа.         

Ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын аврагчид “Гүннуурт” ажиллан цогцосыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэд, эцэг эхчүүд гол нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих. Мөн гол, нуурын эрэг дагуу болон усан дотор явуулахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news