Шугам сольж байгаад шороонд дарагдсаныг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-02 12:14:04

Баянзүрх дүүргийн тавдугаар дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжний дэргэд цэвэр усны шугам солиж байсан хоёр хүн шороонд дарагдсан дуудлагаар Нийслэлийн ОБГ-ын аврагчид шуурхай ажилласан байна.

Дуудлагын дагуу газар дээр нь очиход цэвэр усны шугам солих ажил хийж байсан хоёр иргэн шороонд дарагдсан байв. Иргэн Б-г  шороон дороос гарган авч эмнэлэг рүү хүргэхэд  аарцаг, нурууны гэмтэлтэй авсан байж. Харин  36 настай М тусламж авч амжилгүй нас барсан тул Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Ж.Батсайхан

Related news
Comments