"Талх чихэр", "Улаанбаатар хивс", "Жуулчин дюти фрий"-гийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид 40 ХК-ийн 744,236 ширхэг хувьцааг 357.7 сая төгрөгөөр
арилжив. Үүнээс 16 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Талх чихэр" (TCK+10.97%), "Улаанбаатар хивс" (UBH+10.28%) болон
"Жуулчин дюти фрий" (SUL+5.56%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Өндөрхаан" (ONH-14.89%),
"Мик холдинг" (MIK-13.28%) болон "Багануур" (BAN-10.50%)
ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,349 ширхэг
нэгж эрхийг 23.3 сая төгрөгөөр, компанийн
бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 32 ширхэг үнэт
цаасыг 3,147,920 төгрөгөөр, ам.долларын 77 ширхэг үнэт
цаасыг 7,655 ам.доллароор
тус тус арилжсан бол багцын арилжаагаар 48,690 үнэт
цаасыг 3,541,224 төгрөгөөр арилжлаа.
ТOП-20 индекс -0.04 хувиар
буурч 41061.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,690,371,668,899 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.