Дурангийн оношилгооны нэгжтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны сүүлээр Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 болон ЭМЯ–наас Япон улсын Olympus болон FUJIFILM корпарацийн тусламжийн хүрээнд ходоод, улаан хоолойн уян дуран оношилгооны иж бүрэн хоёр аппараттай болсон.
Эдгээр аппаратуудын угаалга, халдваргүйжүүлэг хийх бүрэн боломж бүхий өрөө, тасалгаануудын засвар үйлчилгээг хийж, дурангийн аппарат тоног төхөөрөмж, халдвар авахаас хамгаалсан бүрэн автомат ариутгалын машин зэргийг байрлуулж дуусчээ. Ингэснээр үйлчилгээ явуулах боломж бүрдэж, өнгөрсөн долоо хоногоос эхлэн иргэдэд үйлчилж эхэлжээ.
Дурангийн
оношилгоо
эмчилгээг
20 гаруй
жил
ажилласан
туршлагатай
эмч
Ц.Тэмүүжин,
тэргүүлэх
зэрэгтэй
сувилагч
С.Наранчимэг
нар
хүргэж байна. Энэхүү
дурангийн
оношилгооны
нэгжтэй
болсноор
хөдөө
орон
нутгаас
нийслэл рүү чиглэсэн
эмнэлгийн
тусламж,
үйлчилгээтэй
холбоотой
урсгалыг
багасгах,
иргэдэд
шаардлагатай
эмнэлгийн
тусламж
үйлчилгээг
орон
нутагтаа
цаг
алдалгүй
үзүүлэх,
тусламж
үйлчилгээний
хүртээмж,
чадавхыг
нэмэгдүүлэх
зэрэг
олон
талын
ач
холбогдолтой
ажээ.



