"УИД”, "Бэрх Уул”, "Сүү" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-08 21:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 29 ХК-ийн 1,088,501 ширхэг хувьцааг 462,861,258.61 төгрөгөөр арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Улсын Их Дэлгүүр" (UID+6.69%), "Бэрх Уул ХК" (BEU+4.55%) болон "Сүү" ХК (SUU +2.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" (AARD-11.04%), "Хөвсгөл алтан дуулга (ADU-4.39%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-3.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 51,829 ширхэг нэгж эрхийг 41.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.56 хувиар буурч 40,318.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,734,964,285,247.24 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Related news