“Инвескор ББСБ” ХК-ийн энгийн хувьцааг худалдаж авах эрхийн талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлалаа. Энэ оны 3 дугаар сарын 9-нд цахимаар болох хурлаар олон нийтэд санал болгон нэмж гаргах энгийн хувьцаанаас компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн тэргүүн ээлжинд худалдаж авах эрхийг эдлүүлэх эсэх талаар хэлэлцэхээ мэдээллээ.
Тус компани нь финтект суурилан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж буйгаар санхүүгийн салбарын тэргүүлэгчдийн нэг болж, хувьцаагаа гарган олон нийтийн компани болоод буй юм. Хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт, 15 хувийг олон нийтэд санал болгон арилжсан юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.