Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулсан барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулсан аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням түрүүлж, Арбулаг сумын харьяат аймгийн заан Г.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.
Энэ үеэр өсөх ирээдүйтэй бөхөөр Тосонцэнгэл сумын заан Б.Пүрэвнямыг тодруулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Мөн Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Тус аймгаас АИХ-ын 25 депутат энэхүү хуулийг батлалцаж байснаас эдүгээ 10 депутат орон нутагтаа ажиллаж амьдарч байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days