Насны хишиг тэтгэмжид 3625 ахмад настан хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд "Насны хишиг" тэтгэмжид 3625 ахмад настан хамрагдаж, 588.9 сая төгрөг олгоод байна.
Тэтгэмж авсан иргэдийн 1525 нь 65-69 настай.
Мөн
70-79 насны 1455, 80-89 насны 568, 90-ээс дээш насны 77 иргэн байв.
Ахмад настны
тухай хуулийн 12.2-т
зааснаар 65 болон түүнээс дээш настай иргэдэд цагаан сар, үндэсний их баяр
наадам, ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан “Насны хишиг” мөнгөн тэтгэмж олгодог.
2022 онд насны хишиг тэтгэмжид шинээр хамрагдах 65 нас хүрч байгаа иргэд халамжийн цахим систeмд бүртгүүлэх боломжтой.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days