2022 оныг "Орчны тохижилтыг сайжруулах жил" болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг Сайнцагаан сумын ЗДТГ-аас 2022 оны “Орчны
тохижилтыг сайжруулах жил” болгон зарлалаа.
Энэхүү жилийн ажлын хүрээнд аймаг байгуулагдсаны түүхт 80
жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж,
байгууллагуудын оролцоотойгоор Мандалговь хотын өнгө үзэмжийг сайжруулахаар
төлөвлөж байна.
Айл өрх, байгууллага бүр хашааныхаа өнгө үзэмжийг
сайжруулан, орчин тойрноо тохижуулж, зам талбай, зогсоол, тэмдэг тэмдэглэгээ
хийх үүрэг хүлээх ба энэхүү ажилд манлайлан идэвх санаачилгатай оролцсон айл
өрх, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулан урамшуулах ажээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days