АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар 4 жилийн үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-18 15:37:18

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар орой 18 цагт хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтrжээ. 

Үүнд, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл, АН-ын даргын томилгоо, намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Их хурлын товыг зарлах тухай, Их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан 18 цагт Туушин зочид буудлын хурлын танхимд болно.

 

Б.Туул

Related news