Фермерүүдийн 1100 үхрийг вакцинжуулж ээмэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий
өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Улиастай сумын малтай өрх,
фермерүүдийн 1100 үхрийг хамруулж
ээмэгжүүллээ.
Тус суманд одоогоор малын шүлхий өвчин бүртгэгдээгүй байна. Энэ оны жилийн эцэст тус суманд 901 малчин, мал бүхий өрхийн нийт 143 мянга орчим толгой малыг тоолуулсан. Үүнээс адуу 6704, үхэр 10329, тэмээ 57, хонь 64551, ямаа 61288 тус тус тоолуулжээ. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд өвөлжилт өнөтэй. Мал бүхий иргэд Алдархаан, Завханмандал, Идэр, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байна. Сумын аюулгүйн нөөцөд 32.5 тн өвс бэлтгээд байна. Цаашид сумын Засаг даргын нөөц сангаас өвс тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх юм. Улиастай сумын хувьд аймгийн төвийн сум учраас мал бүхий малчдын тоо, малын тоо бусад сумаас бага байдаг. Ихэвчлэн фермерийн мал аж ахуй эрхлэгчид суурьшдаг сум юм гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Саримсны үрийг өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд
үнэгүй олгожээ
Улиастай сум энэ жил улаан хальст саримсны
тариалалтыг нэмж, 27.7 тонн ургац хураан
авчээ.
Энэ жилийн тариалалтаас хураан авсан улаан
хальст саримсны нөөц одоогоор дууссан. Зах зээл дэх олдоц ховор байна.
Тариаланчид ирэх жилийн саримсны үрээ нөөцлөөд илүү гарсан саримсаа зах зээлд
борлуулаад дууссан байна. Аймгийн хэмжээнд тариалж буй улаан хальст саримсны
нийт тариалалтын 95 хувийг Улиастай сумын тариаланчид тариалдаг. Энэ онд улаан
хальст саримсыг 11.5 га талбайд тариалж, 27.7 тонн ургац хураан авсан. Саримс
тариалалт өмнөх оноос 2.6 га-аар нэмэгдсэн байна. Саримсны тариалалтыг
нэмэгдүүлэх зорилгоор 99 кг улаан хальст саримсны нөөцөлсөн үрийг 29
иргэнд үнэгүй олгож, өрхийн үйлдвэрлэл
эрхлэгчдийг дэмжин ажилласан нь тариалалт нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн байна.
Газар тариалан эрхлэгч 27 иргэн үйлдвэрлэлээ өргөтгөжээ
2022 онд Улиастай сум усалгааны системтэй
болно.
Учир нь тус сум нь аймгийн нийт газар тариалангийн 85 хувийг бүрдүүлдэг. Энэ жил гэхэд газар тариалан эрхлэгч 223 иргэн, дөрвөн аж ахуйн нэгж амжилттай ургац хураан авсан. Тухайлбал, төмс 69.0 га, хүнсний ногоо 67.8 га, ногоон тэжээл 36.9 га-д тариалалт хийж, төмс 825.0 тн, хүнсний ногоо 733 тн, ногоон тэжээл 263.8 тн, байгалийн хадлан 529.4 тонныг хураан авсан байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр 46.2 сая ам долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд Жинст багийн “Ногоон хашаа“-ны услалтын системийг сэргээн засварлах, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний ногооны үрээр хангах. Усжуулалтын системийн орчинд ойн зурвас байгуулах, өвлийн хүлэмж, ногоо хадгалах зоорь барих ажлууд хийж байна.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх,
шинээр ажлын байр бий болгох. Ажлын байр, бизнесээ өргөтгөх чиглэлээр сум
хөгжүүлэх сангаас 16 иргэн аж ахуй нэгжид 203 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг
олгожээ. Энэ онд шинээр 15 ажлын байр бий болсон байна. Төслийн санхүүжилт
авсан иргэн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа тогтмол явуулж төслийг амжилттай хэрэгжүүлж
байгаа сайн жишээ ч бий гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.