Давтамжтай гомдлуудын мөрөөр ажиллахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 16:16:56

Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд иргэдээс ирүүлэх гомдол үргэлжилсээр байна.

Хүйтний улирал наашилж, иргэдийн амралт зугаалга дуусан, ажил, амьдрал тогтворжиж эхэлсний дүнд 9 сарын 21-28-ны байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ, тог цахилгаан, зам завсартай холбоотой гомдлыг 34 иргэн тавьжээ.

Зарим багуудад зам засварын ажил үргэлжилж байгаагаас нийтийн тээвэр явахгүй байгаа нь иргэдийн хичээл, ажлаасаа хоцрох шалтгаан болж байгаа, 6,7,8 дугаар сард айл өрхүүдийн амрах, эзэнгүй байх цагаар хог ачсан хэмээн мөнгө нэхсэн, цэцэрлэг, зарим байгууллагууд ой тэмдэглэх нэрээр мөнгө хураасан, шинэ хуулийг далимдуулан замын цагдаа нар мотоциклийг журамлах явдал ихэссэн зэрэг олон асуудлыг иргэд дээрх утсанд “ховлосон” байна.

Долоо хоног бүр байнга давтамжтай ирж байгаа эдгээр гомдол, хүсэлтийн мөрөөр ажиллаж, таслан зогсоохыг  аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Б.Батчимэг

Related news
Comments