“Хариуцлагатай уул уурхай” сэдвээр нийтийн сонсгол зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-16 15:33:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр нийтийн сонсгол зохион байгууллаа.

Уг сонсголыг ИТХ-ын Байгаль орчин, экологийн хорооны дарга С.Гал-Эрдэнэ даргалж, аймгийн төсөвт уул уурхайгаас оруулсан татварын орлогоор хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, уул уурхайн компаниудын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний аудитын нийцлийн дүгнэлт зэргийг сонссон байна. Сүүлийн дөрвөн жилд тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ус ашигласны төлбөрт 3,9, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 54,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

“Хариуцлагатай уул уурхай” сэдэвт нийтийн сонсголыг аймгийн хэмжээнд цахимаар нээлттэй явуулсан бөгөөд ИТХ-ын төлөөлөгч, ажиглагч, төрийн албан хаагч зэрэг 60 гаруй хүмүүс оролцлоо.

Related news