Өвс, тэжээлийн татан авалт хийгээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 14:54:49

 

Засгийн газрын өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 292 дугаар тогтоолоор Дундговь аймгийн 15 сум тус бүр 50 тонн өвс, 25 тонн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 160 тонн өвс, 30 тонн тэжээл татан нөөцлөх даалгавартай. Өнөөдрийн байдлаар энэ даалгаварыг аймгийн хэмжээнд хараахан биелүүлээгүй байна.

Урьд оны үлдэгдэл 340 гаруй тонн өвс, 70 тонн тэжээл сумдын аюулгүй нөөцөд байгаа бөгөөд Говь- Угтаал, Хулд сум өвс тэжээлийн нөөцгүй, Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Адаацаг сумаас бусад нь тэжээлийн ямар нэг нөөцгүй байна. Аймгийн аюулгүй нөөц ч мөн адил шинэ өвс, тэжээлийн татан авалт хийгээгүй, урьд оны үлдэгдэл 110 гаруй тонн өвстэй байгаа ажээ.

Малчдын хувьд 6580 гаруй тонн өвс, 3200 тонн үйлдвэрийн тэжээл, 23500 тонн гар тэжээл, 6580 тонн давс, хужир шүү бэлдэхээс одоогийн байдлаар 263 тонн өвс, 2580 тонн гар тэжээл, 48 тонн хужир шүү бэлдсэн гэдэг мэдээг аймгийн ХХААГ- аас өглөө.

Дундговь Т. Отгонтуяа

Related news
Comments