Ургац хураалт 50- 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 14:33:23

Өнгөрсөн хавар Дундговь аймгийн ногоочид 31.9 га-д төмс, 14.3 га-д хүнсний ногоо тариалсан. Ургац хураалтын талаар аймгийн ХХААГ- ын мэргэжилтэн Н. Эрдэнэтунгалагаас тодруулахад, одоогийн байдлаар 16 га- гаас 63.6 тонн төмс, 9 га-гаас 28 тонн хүнсний ногоо хураасан гэдгийг мэдээллээ.

Төмс тариалсан талбайн 3 орчим га, хүнсний ногооны 1.6 орчим га-д ургац алдах эрсдэл бий гэж үзэхэд энэ намар ногоочид 118 тн төмс, 34 тн хүнсний ногоо хурааж авна гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байсан юм. Үүнтэй дүйцүүлэхэд төмс, хүнсний ногооны хураалт 50- 80 хувьтай байна. Ургац хураалт хэвийн үргэлжилж байна гэлээ.

Төмс, хүнсний ногооноос гадна Дундговь аймаг энэ жил 25 га талбайгаас30 гаруй тонн малын тэжээлийн ургамал хураан авчээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news
Comments