Гарааны бизнесийн төслийг 10 саяар дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-10 15:43:18
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 15-34 насны залуучуудын дунд зарласан StartUp буюу Гарааны бизнесийн төслийг амжилттай зохион байгууллаа.
Залуучуудад бизнесээ өөрийн гараар эхлүүлэх боломжийг олгодог уг төсөлд 9 багийн залуус өрсөлдсөнөөс шинэ өвөрмөц санаа гаргасан М.Тунгалагмөрөн, Б.Номин ахлагчтай GOLDEN TIME баг түрүүлж, 10 сая төгрөгийг эргэн төлөлтгүй дэмжлэг хүртэж, өнөөдөр Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав батламжийг гардуулан өгч амжилт хүслээ.
Тус баг нь хотоос хөдөөг зорьж, эзэмшсэн мэргэжлийн үр шим, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Хэнтий нутагтаа анхны "Мини Сенима" кафег нээж тун амжилттай ажиллаж байгаа юм.
Related news