Арвайхээр сум хаягжуулалтын ажлаа энэ онд дуусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 14:30:24

Хаягжуулалтын тухай хууль Арвайхээр хотод эрчимтэй хэрэгжиж байна. Хотын Захирагчийн 2015 оны 9 сарын А143 дугаар захирамжаар иргэдийн хаягийн бүртгэлийг шинэчлэх, гудамж зам талбайн үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалтыг дуусгах зорилго бүхий хоёр ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм.

Өнгөрөгч хавар Арвайхээр хотын Орон нутгийн хөгжлийн сангаас 22,8 сая төгрөгийн хөрөнгө гаргаж, 11 багаас 6 багийн гэр хорооллын гудамжийг 1340 ширхэг тэмдгээр, айл өрхийн хашааны хаалгыг 3660 ширхэг тэмдгээр, төвийн бүсийн орон сууцнуудыг 400 ширхэг тэмдгээр, талбай, хотхоны хаягийг 8 ширхэг тэмдгээр тус тус хаягжуулж дуусчээ.

Үлдсэн 5 багийн гэр хороолол, орон сууц, бусад хаягжуулалтын ажлыг гүйцэтгэх нээлттэй тендрийг зарлаад байгаа ба үүнд Орон нутгийн хөгжлийн сангаас 10 гаруй сая төгрөг төсөвлөөд байна. Хаягжуулалтын хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор иргэдийн цахим үнэмлэхний хаягийн шинэчлэл хийх шаардлага гарч, сумын 16-с дээш насны үндсэн харьяат иргэдийн судалгааг авч байгаа юм.

Иргэдийн ийн хүрээнд 9 сарын 20-ны дотор бүх багуудын Арвайхээр сумын нийт аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн маягтын дагуу нарийвчилж гарган дуусаж, аймгийн улсын бүртгэлийн хэлтэс СТГ нэг цонхны төв дээр 25ны дотор хийж дуусгахаар ажиллаж байна. Хаягжуулалтын ажлыг 2016 оны 1 сарын 1 гэхэд бүрэн дуусгах үүрэг даалгаврыг аймгийн Засаг даргаас бүх сумдын болон Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарт өгсөн байна.

Б.Батчимэг

Related news
Comments