Oн гарсаар Токиод халдварын хамгийн цөөн тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /Nippon/.
Японы нийслэл Токио хотод ням гарагт
коронавирусний халдварын 19 тохиолдол илэрсэн талаар тус хотын засаг захиргаа мэдээллээ.
Ингэснээр өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-ноос
хойш анх удаа 20-иос доошилж буурчээ.
Мөн сүүлийн долоон
хоногт өдөрт дунджаар халдварын 31.3 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо
хоногийнхоос /48.2/ буурсан
үзүүлэлт болжээ.
Улсын хэмжээнд
ням гарагт халдварын 236 тохиолдол илэрсэн бөгөөд Мияги, Фүкүшима, Нагасаки,
Күмамото тэргүүтэй 16 мужид өвчлөл бүртгэгдээгүй байна.