Америкчуудын тэн хагасаас илүү хувь нь цэргүүдээ гаргах шийдвэрийг дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /VOA/. АНУ цэргүүдээ Афганистанд 20 жил байршуулсны эцэст эргүүлэх татах шийдвэр гаргасныг насанд хүрсэн америкчуудын 54 хувь нь “зөв” гэж үзэж буйг нэгэн санал асуулгын дүн харуулжээ.
Америкийн “Pew Research Center” судалгааны төвийн мэдээлснээр, санал асуулгад оролцогчдын 42 хувь нь цэргүүдээ гаргах шийдвэрийг “буруу” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Наймдугаар сарын 23-29-нд
буюу цэргүүдийг гаргах ажиллагаа дуусахаас өмнө явуулсан энэхүү санал асуулгад
оролцсон хүмүүсийн 68 хувь нь АНУ Афганистан дахь зорилгодоо ерөнхийдөө хүрч
чадаагүй гэж үзжээ.
Харин дөрөвний
нэг гаруй нь /26 хувь/ Жо Байдены засаг захиргаа Афганистан дахь нөхцөл байдлыг
зохицуулах ажлыг “маш сайн”, “сайн” гүйцэтгэсэн хэмээн хариулжээ. Харин 29 хувь
нь “дунд зэрэг”, 42 хувь нь “муу” гэж үнэлсэн байна.