Дархан-Уул аймгийн ЗДТГ чанарын удирдлагын тогтолцоонд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-01 12:29:19

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хамт олон энэ оны 1 дүгээр сараас эхлэж Чанарын удирдлагын тогтолцооны “ISO 9001:2015 стандарт”-ыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Уг стандартыг амжилттай нэвтрүүлсэн эсэхээ хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж олон улсын стандартын шаардлагад нийцсэн болохоо баталгаажуулдаг. Иймээс тус стандартыг нэвтрүүлэхэд ISO 9001:2015, ISO 19011:2015, ISO 17021-1:2015 стандартууд болон Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын журам”-ын дагуу Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Газрын “Аудитор-Баталгаажуулалтын газар”-аас аудит хийжээ. Аудитын баг Төрийн байгууллагын хувьд Чанарын удирдлагын тогтолцооны үнэлгээ хийлгэж буй анхдагч байгууллага гэдгийг онцлов. Улмаар уг ажлын хэсэг өөрсдийн дүгнэлтийг гаргаж “Стандартчилал, Хэмжил зүйн баталгаажуулалтын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж “ISO 9001:2015 стандарт”-ын гэрчилгээг авах эсэх шийдвэрийг энэ сарын эхэнд гаргахаар болжээ. Аймгийн ЗДТГ нь тус стандартыг нэвтрүүлснээр иргэд, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээ хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагад нийцэх ач холбогдолтой юм. Аймгийн Засаг даргын захирамжаар тус стандартыг нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, үр дүнг тайлагнах чиг үүрэг бүхий “Чанарын удирдлагын хороо”-г 12 хүний бүрэлдэхүүнтэй, “Чанарын баг”-ийг 14 хүний бүрэлдэхүүнтэй, баримт бичиг, журам, заавар боловсруулах 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг тус тус байгуулж чанарын менежерийг томилон ажиллуулжээ. Ажлын хэсгүүд уг стандартын 150 заалтыг багцалсан 63 шаардлагын дагуу аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаагааг шинжлэн дүгнэж өнгөрсөн хугацаанд зөрүүтэй 15 шаардлагыг тодорхойлж ажилласан байна. Ингэж “Чанарын удирдлагын хороо”-гоор батлуулж хэрэгжилтийг нь хангуулж ажилласнаар хэрэгжилт 90,0 хувь буюу 4.50 онооны үзүүлэлттэй байна гэж аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Related news