Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-27 19:17:23

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр суралцаж буй оюутанд тэтгэлэг олгох тухай аймгийн Засаг даргын нэрэмжит  хөтөлбөр зарлагдлаа.

Үүнд боловсролын чиглэлээр багш, сургуулийн өмнөх боловсрол,бага ангийн багш, физикийн багш, англи хэлний багш, математикийн багш, технологийн багш /эрэгтэй/ мэргэжлээр суралцаж байгаа их дээд сургуулийн III, IV дамжааны оюутнууд хүсэлт гаргах боломжтой.

Мөн  эрүүл мэнд, ерөнхий мэргэжлийн эмчийн мэргэжлээр  сурч буй V,VI  курсын оюутнууд, архитектур ба барилга, угсралт  архитектурын чиглэлээр сурч буй IV, V  курсын оюутнууд, хүнс, хөдөө аж ахуй газар тариалангийн аж ахуй /Агрономич/-н чиглэлээр сурч буй III, IV  курсын оюутнууд, соёл урлаг,  уран сайхны гэрэлтүүлэг дуу, чимээний технологийн чиглэлээр сурч буй III, IV  3,4 курсын оюутнууд, мал аж ахуй, малын их эмчийн мэргэжлээр сурч буй IV, V курсын оюутнууд тус тус хүсэлт гаргаж болох аж.

Оюутны сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх юм. Тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангасан оюутны материалыг  энэ оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 8-ны 17.00 цаг хүртэл  аймгийн ЗДТГ-ын 402 тоот өрөөнд болон G.Dashjargal@gmail.com цахим хаягаар хүлээн авах юм.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 92063266, 85929286 утсаар холбоо барьж хүлээн авах боломжтой.

Хүсэлт гаргах оюутнууд анкет /маягтын дагуу/, цээж зураг – 1 ш /3*4/, хувийн өргөдөл, их, дээд сургуульд сурч буй тодорхойлолт, баталгаажсан дүнгийн хуудас, хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээний хуулбар, лавлагаа, гэрээнд заасан нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдлийг тус тус бүрдүүлэх аж.

Анкет болон мэдэгдлийн маяктыг http://share.hiub.mn/download.htm?id=5e7d846mgrimongigef7orftfv&fbclid=IwAR3lWjMOFW57YqzsfVZzogZFJlsTaA9JCBYA6favntX9nj98qg3Pcm9pRmU, http://share.hiub.mn/download.htm?id=32jf2ego1otpgul2cc29md8oeb&fbclid=IwAR2Xlcd6-cg2NRjJy8TrMrl_Yi85VTF_4xJ9x_C7m44QHmRl2FXRUaBNs_c  холбоосоор татаж авах боломжтой юм.

 

Related news