Элчин сайд Х.Кобаяши Япон цэргүүдийн дурсгалд хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши Япон цэргүүдийн дурсгалд зориулан босгосон цогцолборт энэ сарын 15-нд хүндэтгэл илэрхийлэв.
Уг цогцолбор нь Улаанбаатар хотын Дамбадаржаад байдаг бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дараа эх нутагтаа буцаж чадалгүй Монголд амь үрэгдсэн Япон цэргүүдийг дурсан, Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт хүндэтгэл илэрхийлсэн юм.
Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэг Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалан, хамгаалж ирсэн юм.