Сонгодог урлагийн сор бүтээлүүд Чингисийн талбайд эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн ирэх сарын 02-нд Чингисийн талбайд болно.
УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн болон Монголын сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг дээжлэн олон нийтэд толилуулдаг уламжлалтай.
Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт”, Б.Шарав “Чингис Хаан” зэрэг шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм.
Тоглолтыг Нийслэлийн ЗДТГ, УДБЭТ хамтран зохион байгуулж байна.
Ж.Болор