72 дугаар тойргийн 13 дугаар хэсэгт сонгуулийн ирц 12 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-29 12:14:41

УИХ болон Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох сонгууль болж байна. 72 дугаар тойргийн 13 дугаар санал авах байранд 7.00 цагт санал хураалт эхэлсэн бөгөөд нийт 2237 сонгогч санал өгөхөөс 11 цагийн байдлаар 250 хүн буюу 12.43 хувь нь санал өгөөд байна.

"Ямар нэгэн зөрчил гараагүй зарим сонгогч 2 нэр дугуйлах алдаа гаргасан" хэмээн 13 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Г.Ганчимэг хэллээ.

АН-ын ажиглагч Т.Өмэрбэк: Одоогоор 5 хүний саналын хуудас хүчингүй болоод байна. Хоёр нэр дэвшигчийг дугуйлснаас болж саналын хуудас хүчингүй болсон. Бусдаар хэвийн явж байна. 

МАН-ын ажиглагч Д.Буджав: Одоогийн байдлаар онц зөрчилгүй. 13 дугаар хэсгийн хорооныхон маш идэвхтэй санал өгч байна. 11.05 цагийн байдлаар 250 хүн санал өгсөн.

Бие даагчийн ажиглагч Ё.Чинцогт: 13 дугаар хэсгийн хорооны сонгуулийн ирц сайн байна. Ноцтой зүйл алга. Санал өгсөн хүмүүсийн насны хувьд ахмад, дунд, залуу үеийнхэн саналаа өгч байна.

МАХН-ын ажиглагч Б.Очирбат: Сонгуулийн өнгө налгар эхэллээ. Харьцангуй тайван сонгууль болж байна. Улс орноо төлөөлөх хүмүүсээ сонгоход залуу үеийнхэн идэвхтэй оролцож байгаа нь сайхан санагдлаа.

72 дугаар тойргийн 13 дугаар хэсэгт сонгуулийн өмнөх өдөр санал өгч чадахгүй, өндөр настай, хүнд өвчтэй нийт 14 хүн урьдчилан санал өгчээ.  

Б.Заяа

Related news