"Бэлчээр хамгаалах улирал аян" эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-18 13:53:57

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Тусгай хамгаалалттай газрын эко системийг хамгаалах, тухайн газар нутгийн бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор “Бэлчээр хамгаалах улирал аян” Говьсүмбэр аймагт эхэлжээ.

Сүмбэр сумын ЗДТГ, ХХААГ, БОАЖГ санаачлан малчдын бэлчээр ашиглалтын бүлэг, бэлчээр хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран тусгай хамгаалалттай газрын ойролцоох 24.3 га бэлчээрийг чөлөөлүүлж, чөлөөлсөн бэлчээрийг хамгаалах, сайжруулах, зохистой ашиглах ажлыг эхэлсэн аж.

Албаныхны хэлж буйгаар малчид бог малд хоёр хонь, нэг ямаа гэсэн харьцаатай малаа өсгөх нь  тусгай хамгаалалттай газрын эко системийг хамгаалахад эерэг нөлөөтэй гэж үзжээ.

Related news