МАН-ыг эвлүүлсэн бичлэгээр гүтгэж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-25 16:16:06

МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тус намын дарга М.Энхболд нарын нэр бүхий хүмүүстэй холбогдоод байгаа бичлэгийн талаар Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрбээр "МАН-ынхан төрийн албан тушаалыг арилжиж байна" гэх видео  мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, эвлүүлэг. Тиймээс өрсөлдөгчийн зүгээс иргэдийг төөрөгдүүлэхээр бэлтгэсэн эвлүүлэг бичлэгийг хууль хяналтын байгууллагад шалгуулна" гэсэн юм. Мөн өмнө нь МАН-ын нэр дэвшигч П.Анужинтай холбогдох бичлэгийг олон нийтэд тараасныг хуурамч, эвлүүлсэн бичлэг гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон гэв.

Уг хэвлэлийн бага хурлаас өмнө дээрх бичлэгт нэр холбогдоод байгаа Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй "Энэ бичлэг бол цэвэр эвлүүлэг. Сонгуулийн зорилгоор гүтгэж байна. Одооноос 2 жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги тактикаа боловсруулах хуралдаан болсон. Тэр хуралдаанаас алдагдсан бичлэг. Хэрхэн яаж алдагдсаныг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэж мэдэгдээд байсан юм. 

Н.Туяа

 

Related news