Санал өгөх байрын мэдээллийг 1800-1617 утсаар төлбөргүй өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-25 12:12:21

Ээлжит сонгуульдаа оролцож, санал өгөх нийслэлийн иргэдэд санал авах байрын мэдээллийг 1800-1617 утсаар өгөх болжээ. 

Дээрх тусгай дугаар нь иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд үүнээс гадна Нийслэлийн сонгуулийн хорооны цахим хуудас http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith холбоосоор мэдээлэл авах боломжтой юм байна. 
УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм.

Н.Туяа

Related news