Могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-06-22 06:46:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 12. Ангараг гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

 

Барилдлага: Түлэх

 

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

 

Суудал: Уул

 

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл эхлэх улирал 11 цаг 57 минутад эхэлнэ. Халууны ес эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Related news