Баруун-Урт суманд халдвар эрчимтэй тархаж байгааг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд халдварын гурван тохиолдол сүүлийн 24
цагт нэмж бүртгэгджээ. Ингэснээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 220 болсон бөгөөд
тэдний 54 нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна гэж ЭМГ-аас мэдээллээ. Мөн сүүлийн
өдрүүдэд Баруун-Урт суманд халдвар эрчимтэй тархаж байгааг анхааруулав.
Тиймээс гэр
бүл, хайртай дотны хүмүүсээ халдвараас сэргийлж, дархлаагаа дэмжиж халдвар
хамгааллын дэглэмээ тогтмол мөрдөж, хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа чангатгаж,
онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй
байхыг ЭМБ-аас анхааруулж байна.
Батлагдсан тохиолдлын ойрын 1079, дам 1312 харьцагчийг тогтоож, тандалтын шинжилгээг үргэлжлүүлэн авч байна. Одоогоор 268 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days