Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөөртөө 11-13 хэм дулаан байна.
Малчид, иргэдэд зориулсан
мэдээ: Өнөөдөр баруун болон
төвийн аймгуудийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, Алтайн салбар
уулсаар салхи ширүүснэ.
2021 оны 5 дугаар сарын
08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн
зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш
эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар
уулсаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,
Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Алтайн өвөр говиор 26-31 хэм, Их
нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 19-24 хэм,
бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи
баруун хойноос екундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.
2021 оны 5 дугаар сарын
08-12 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим
газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн
аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун
аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 10,11-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд
15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж,
Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Их нууруудын
хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангайн
нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм
дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм
дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 11-нд нутгийн зүүн
хэсгээр сэрүүснэ.
Related news

