Элсэлтийн ерөнхий шалгалтад 1831 шалгуулагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-16 11:58:27

Хөвсгөл аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтанд 1831 шалгуулагч оролцож байна.

Оролцогчдыг 2 хуваан Ирээдүй сургууль, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга М.Гантуяагаар ахлуулсан баг авч байна.  Шалгалтын эхний өдрийн байдлаар оролцогчид бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн, гэртээ мартсан, хаяж гээгдүүлсэн зэрэг зөрчил цөөнгүй гарсан учраас дараа дараагийн шалгалтанд оролцохдоо анхаарах хэрэгтэйг сануулж байв. Шалгалт энэ сарын 19-ний өдөр дуусна.

 Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

 

Related news