ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчээр 53 хүнийг бүртгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, ШСХ-ны шүүгч бус гишүүнд 24, нийт 53 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр мэдээлэв.
Тэрээр ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн ахлагчаар ажиллаж байгаа юм.
Сонгон шалгаруулалтад нийт 59 хүн материалаа ирүүлсэн байна. Нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад оролцохоос нэрээ татсан, нийт 58 хүний материалыг хууль, журамд заасны дагуу Ажлын баг хүн нэг бүрээр хүлээн авч танилцан, шалгасан байна. ШЕЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн хоёр хүний материал дутуу тул бүртгэхээс татгалзсан, ШСХ-ны гишүүний сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн гурван хүн Шүүхийн тухай хуульд заасны дагуу шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ажлын баг гаргасан байна.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн, ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүсийг танилцууллаа.
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР ДЭВШИГЧ:
Д.Ариунтуяа
Т.Бакыт
Т.Баатар
Ч.Бат-Эрдэнэ
Ч.Гүнждагва
Ц.Давхарбаяр
Т.Ихтамир
Д.Миеэгомбо
Д.Мягмарцэрэн
Д.Мөнхбат
Н.Мөнхзул
Л.Нямзундуй
Ц.Оюунчимэг
В.Оюумаа
Б.Отгон
Н.Соронзонболд
Ш.Сүхбат
Т.Уянга
Г.Улаанбаатар
Х.Хашбаатар
Ц.Цэцэгдэлгэрэх
Б.Эрдэнэбилэг
3.Эрдэнэчулуун
Б.Энхтунгалаг
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР ДЭВШИГЧ:
Ц.Арилдийпүрэв
Н.Баасанжав
Т.Батболд
Б.Баян-Очир
Ж.Болдбаатар
Б.Даваажав
Б.Жамъяндагва
Ч.Жаргалбаатар
Д.Зүмбэрэллхам
Ц.Мөнхбат
Б.Мөнхдорж
Б.Мөнхдөл
Н.Мөнгөнцэцэг
Э.Мягмардорж
Г.Наранбаатар
Ж.Наранпүрэв
Р.Онончимэг
Н.Отгончимэг
Б.Өлзийсайхан
Б.Пүрэвдагва
Т.Саруул
Ц.Түвшинзаяа
Б.Улаанбаатар
О.Цэндсүрэн
Н.Чулуунжав
С.Энхбаяр
Д.Эрдэнэчимэг
Ж.Эрхэсхулан
С.Энхмэнд